Жижиг цөмийн реактор маш том бизнес болж байна
Жижиг үйлдвэр, хотуудыг эрчим хүчээр хангах чадалтай хөргөгчийн хэмжээний цөмийн реакторыг хөгжүүлэх уралдаан хүчээ авч байна.
Ихэнх хүмүүс цөмийн цахилгаан станцыг маш нүсэр, том барилга байгууламжаар төсөөлдөг. Дэлхийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад туслах зорилготой жижиг цөмийн реакторыг хөгжүүлэхээр компаниуд шургуу ажиллаж байна.
Тэдний нэг болох Hyperion Power Generation эрчим хүчний сүлжээнээс алслагдсан хот, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах төхөөрөмждөө жилдээ багтаан лиценз авахаар төлөвлөж байна. Одоогоор уул уурхай болон харилцаа холбооны компаниудаас 150 нэгж реактор худалдан авах захиалга авсан. Америкийн энэхүү компани болон Японы Toshiba уламжлалт реактор үйлдвэрлэгч General Electric болон Areva нартай цөмийн технологийн овор хэмжээг буруулах чиглэлд тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөж байна.
Chernobyl болон Three Mile Island зэрэг цөмийн цахилгаан станцын сүйрэл нь олон засгийн газрын төлөвлөгөөнөөс цөмийн реактор барих асуудлыг арчиж хаясан бол шинэ үеийн хөгжүүлэгчид цөмийн станцын хэрэгцээг хангах байгальд хоргүй, аюулгүй шийдэл, дизайныг бий болгохоор ажиллаж байна. Олон Улсын Эрчим Хүчний агентлагийн тооцооны дагуу дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2015 он хүртэл 2.7%, 2030 он хүртэл 2.4%-р жил бүр өсөх төлөвтэй байгаа.
Олон гигаватт эрчим хүч үйлдвэрлэх том хэмжээний цөмийн цахилгаан станц 6.2 тэрбум долларын өртөгтэй байхад Hyperion-ын 25 мигаваттын реактор 50 сая долларын үнэтэй байна. Энэ нь жижиг цөмийн реакторыг дизель генератор болон салхин фермтэй өртгийн хувьд илүү харьцуульж болохуйц болгож байгаа юм. 25 мигаваттын реактор нь ойролцоогоор 20000 айлыг эрчим хүчээр хангах чадалтай. Реакторыг ачааны тэргээр тээвэрлэж болно, битүүмжилсэн хайрцагтай ирнэ, засвар үйлчилгээ бага шаардана гээд олон давуу талуудтай.
Цөмийн зохицуулах хорооны дагуу одоогоор ямарч үйлдвэрлэгч жижиг реактор дээр сертификат аваагүй байна. Уламжлалт том реактортай адил албан ёсны зөвшөөрөл авахад 3-5 жил шаардана.
Hyperion-н ашиглаж байгаа үндсэн технологи нь хагас зууны өмнө New Mexico дахь Los Alamos National Laboratory-д бүтээгдсэн. NuScale Power, Toshiba, Westinghouse зэрэг бусад өрсөлдөгчид өөр зургаан жижиг реактор дээр ажиллаж байна. Toshiba 2006 онд Westinghouse-г худалдаж авсан. Westinghouse нь 1999 оноос хойш жижиг реакторыг хөгжүүлж байгаа бөгөөд хөгжиж байгаа орнууд дахь хэрэглэгчид, жижиг үйлдвэр, нийтийн хэрэглээнд борлуулахаар төлөвлөж байгаа. Toshiba “4S” гэж нэрлэгдэх (Super, safe, small and simple) 10 мигаватт болон 50 мигаватт үйлдвэрлэх реактор дээр ажиллаж байна. Alaska дахь Galena тосгонд өөрийн бүтээсэн реакторыг суурилуулж, шалгах зөвшөөрлөө энэ оны сүүлээр Америкийн талд уламжилна.
Galena тосгон нь цахилгааны сүлжээнд холбогдоогүй, Yukon гол хөлдсөн хагас жилийн хугацаанд усан тээвэр хаагддаг. Цахилгаан дулаанаа дизель станцаар хангаж ирсэн бөгөөд цахилгаан дулааны үнэ өнгөрсөн 12 сарын хугацаанд 48%-р өссөн юм байна. Хэрэв Америкийн тал зөвшөөрөл өгвөл Toshiba цөмийн реакторыг үнэгүй суурилуулж өгөх юм байна.
Дүгнэлт: Жижиг цөмийн реакторд маш их ирээдүй байна. Эсэргүүцлийг даван туулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах нь маш хэцүү байх болно.

3 Сэтгэгдэл:
Mongold bol yag boloh ed bn da.
bi gerte 1iig awmaar bna...
Hodoo sumandaa avaachaad taviulchie baiz...