Microsoft vs. Google

Интернет хайлтын системийн тэргүүлэгч, Google үйлдлийн системийн зах зээл дээрх Microsoft-н эзлэх хувь /90 гаруй/-ийг багасгах зорилгоор персонал компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн системийг удахгүй гаргах гэж байна.

Google Chrome үйлдлийн систем нь Chrome-веб браузер болон нээлттэй эхийн Linux үйлдлийн систем дээр суурилах бөгөөд ирэх жилийн дундуур зах зээлд нэвтрэх төлөвтэй байна. Эхэн үедээ зорилтот хэрэглэгч нь netbook /голчлон интернет хэрэглээнд зориулагдсан жижигхэн, энгийн төхөөрөмж/ байх юм байна. Google хайлтын системээрээ дамжуулан гол орлогоо зар сурталчилгаанаас олдог. Зар сурталчилгааны зах зээлд ч хямрал нөлөөлсөн байна.

Эсрэг нь Microsoft Google-ийн үндсэн бизнес болох хайлтын системийг хараандаа авч өөрсдийн шинэ хайлтын системийг нэвтрүүлсэн байна. Тэдний хэлж буйгаар Bing.com нэртэй шинэ хайлтын систем нь инернетийн орчин дахь хайлтын илүү шилдэг, үр дүнтэй аргыг санал болгох юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Statcounter-аас гаргасан веб хандалтын мэдээгээр хэрэглээнд гарсанаас хойших хэдэн долоо хоногийн Америк улс доторх хандалтаараа Bing.com Yahoo-г 2 дахин давж гарсан байна. Гэхдээ урт хугацаанд Google, Yahoo хоёрын зах зээлийн хэдэн хувийг эзэмших талаар хэнд ч бэлэн хариулт байхгүй байна. Өнгөрсөн жил Microsoft нь Google-тэй өрсөлдөх зорилгоор Yahoo-г 40 гаруй тэрбум доллараар худалдаж авах оролдлого хийгээд амжилтгүй болсон.

Google, Microsoft хоёр нь программ хангамжийн бизнест бас өрсөлдөгчид. Google вебэд суурилсан үнэгүй Google Docs программыг нэвтрүүлсэн. Энэ нь Microsoft Office-ийн өрсөлдөгч төдийгүй олонд танил болж буй программ юм. Ирэх жил Microsoft вебэд суурилсан, үнэгүй Office-ийг гаргахаар зэхэж байна. Microsoft Windows үйлдлийн системийн 7 дахь хувилбарыг ирэх 10 сард гаргах бөгөөд өрсөлдөгч Apple-ийн адил өөрийн гэсэн дэлгүүрүүдийг нээхээр бэлтгэж байна. Ойрын хугацаанд Microsoft Apple-ийн дэлгүүрүүдийн хажууд өөрсдийн зарим дэлгүүрүүдийг нээх ажээ.

Хямралын нөлөөгөөр компьютер болон програмын борлуулалт буурсан хэдийч салбарын хувьд нааштай дохио ажиглагдаж эхэлсэн байна. Компьютерийн процессор үйлдвэрлэлээр тэргүүлэгч Intel-ийн өнгөрсөн 3 сарын гүйэтгэл хүлээж байсанаас сайн гарсан тухай мэдээлсэн байна.

2 Сэтгэгдэл:

Зочин 7/21/2009 11:13 AM  

Хэрэг болох зүйлүүд бас байх шиг байна. Гадны дотоод хяналтын талаархи сүүлийн үеийн туршлагатай холбоотой нийтлэл байвал их зүгээр байна.

Админ 7/21/2009 9:51 PM  

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Холбогдох нийтлэл, мэдээг удахгүй нийтлэхийг хичээнэ. Баруун талд байгаа цахим хаягаар холбогдож бас болно шүү

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.