Нийлэг уутны хориг: Нэг жилийн дараах Хятад улс

Эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчноо хамгаалах үүднээс Хятад улс өнгөрсөн жил өргөн тархсан нийлэг уут /plastic bag/-ны хэрэглээний эсрэг компанит ажил эхэлсэн. 2008 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн нийлэг уутны хориг хэрэгжиж эхэлсэн. Өнгөрч буй жилийг нийтэд нь авч үзвэл эерэг өөрчлөлтүүд байгаа хэдий ч зарим анхаарал татсан асуудлууд байсаар байна.
Эерэг өөрчлөлт:
  • Нийтийн ухамсар, мэдээлэл сайжирч байна.
  • Улс орны хэмжээнд нийлэг уутны хэрэглээ болон хог хаягдал багассан.
  • Жилийн хэмжээнд хэрэглэхээс татгалзаж, хэмнэсэн нийлэг уут нь 1.6 сая тонн нефтийн гаралтай бүтээгдэхүүнтэй тэнцэнэ.
  • Супермаркетын нийлэг уутны хэрэглээ хориг тавигдахаас өмнөх жилтэй харьцуулахад 66 хувиар буурсан.
  • Бусад орны засгийн газар Хятадын засгийн газрын энэхүү санаачлага /хууль/-ыг гайхаж, сайшааж хүлээж авсан.
  • Хятад даяар тархсан Wal-Mart-ийн 106 дэлгүүрт нийлэг уутны хэрэглээ 80 хувиар буурсан байна.
Байсаар байгаа асуудлууд:
  • Хот суурин газрын хэмжээнд нийлэг уутны хэрэглээ 65-70 хувь буурсан хэдийч орон нутагт маш бага өөрчлөлт гарсан байна.
  • 6 сарын 1-ээс хойш байгальд ээлтэй уут үйлдвэрлэгчдийн тоо маш хурдацтай өссөн байна. Үүнд бага хөрөнгө оруулалт болон технологийн шаардлага, мөн томоохон үйлдвэрүүд хаагдсанаас бий болсон асар их уутны эрэлт /хомсдол/ нөлөөлсөн байна.
  • Модонд өлгөөтэй, гудамжинд хөглөрөх нийлэг уут ялангуяа маш нимгэн нийлэг уут /ultra-thin/ байсаар байгаа ба хүнсний захуудад /wet market/ нийлэг уутыг хэрэглэсээр байна.
  • Одооч гэсэн зарим байгууллага нийлэг уутны үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанд оролцсоор байна.
  • Нийлэг уутыг орлох хувилбарыг бий болгох түүний үйлдвэрлэл болон хэрэглээг нэмэгд¿¿лýх нь зайлшгүй чухал байна.
  • Судалгаанд хамрагдсан хүмүүсийн гуравны нэг нь зах болон дэлгүүрээс худалдан авалт хийхдээ одоо ч байнга нийлэг уут хэрэглэж байгаагаа илэрхийлсэн байна.
  • Байгальд ээлтэй уутны хувьд худалдан авагчаа татах, хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд хэв загвараа сайжруулах, хийх зүйлс их байна.
Монгол улсын хувьд нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөлд зааснаар 0.5 мм-ээс бага зузаантай бүх төрлийн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглох юм байна. Хятад орны өнгөрсөн нэг жилийн туршлагаас суралцахын хажуугаар дээрх асуудлууд дээр одооноос анхаарч, ажиллаж чадвал нийлэг уутыг хэрэглээнээс хасах бидний санаачлага ажил хэрэг болж чадна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүмүүсд хэв, загвараараа бусдаас ялгарах байгальд ээлтэй уутны үйлдвэрлэл явуулах боломж бүрэн байна.

Шигтгээ: Дэлхий жилд 100 сая тонн нийлэг бүтээгдэхүүн үйлвэрлэн гаðгадаг тооцоо байдаг. Үүний 10 хувь нь “эцсийн зогсоол” болох далайд очиж дуусгавар болдог байна. Хамгийн аймшигтай баримт бол далайн амьтад болон шувуугаар дамжин хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээний хортой бодис шингэж байгааг мэдэгдэж байна.
Монгол орны хувьд бид ч гэсэн нийлэг бүтээгдэхүүн идсэн үхýрийí мах, сүү хүнсэндээ хэрэглэж байгааг үгүйсгэх аргагүй.

1 Сэтгэгдэл:

Сонсогч 7/25/2009 2:20 PM  

харин тиймээ Улаанбаатарт бүр замбраагаа алдаад байна. Хэзээ нэг бусад улс орны нийслэлийн жишигт хүрэх бол.

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.