Баяр баясгалан

Юу хүнийг илүү баяр хөөртэй болгодог вэ? Мөнгөтэй эсвэл баяр баясгалантай найз, хөрштэй байх уу?

Харвард болон Калифорнийн их сургуулийн хамтран хийсэн судалгаа асуултад дараах байдлаар хариулт өгч байна. Nicholas Christakis, James Fowler нар бараг 5000 хүний сэтгэл зүй дээр үндэслэн судалгаагаа хийсэн байна. Тэд Framingham-ын Зүрхний Судалгааны 2003 он хүртэлх буюу 20 жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэлийг ашигласан байна. Энэхүү судалгаа нь 60 жилийн өмнө Massachusetts Framingham-д багтраа болон цус харвалтын эрсдлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэх зорилгоор эхэлж байжээ.


Шинэ судалгаагаар баяр баясгалантай хүний найзууд илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа нь харагдсан байна. Байршлын хувьд хоорондох зай нь илүү ойр байх тусам нэг нэгнийхээ баяр хөөрт нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгддэг байна. Жишээлбэл: 1 ба 1.5 км-ын доторх зайнд найз нь амьдардаг хүний баяр
баясгалантай байх боломж 20%, хөгжилтэй хөршэй байх нь 34%-иар тухайн хүний баяр баясгалантай байх боломжийг нэмэгдүүлдэг байна. Баяр баясгаланд нөлөөлөх найзын нөлөөлөл 1 жил хүртэл үргэлжилдэг байна. Баяр баясгалан нь үнэхээр халдвартай болж таарлаа. Уйтгар гуниг нь мөн адил найзуудын дунд тархдаг хэдийч баяр баясгалан шиг шиг хүчтэй нөлөөлдөггүй байна.

Найзын найзын найз хүртэл тухайн хүний баяр
баясгаланд нөлөө үзүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Нэмэлт 5000$ нь хүний баяр баясгалантай байх боломжыг 2%-иар нэмэгдүүлдэг байна. Хачирхайлтай нь найзын найзын найзын баяр баясгаланд үзүүлэх нөлөө дээрх мөнгөний нөлөөлөлөөс хавьгүй хүчтэй болох нь харагдсан байна.

Бас нэг хачирхалтай ололт бол гэрлэсэн болон хамт ажилладаг хүмүүс найзын үзүүлдэг шиг нөлөөг нэг нэгэндээ үзүүлж чаддаггүй байна. Дүгнээд хэлэхэд таньд болон таний сэтгэлд та шууд хэлж мэдэхгүй хэн нэгэн нөлөөлж байдаг байна.


2 Сэтгэгдэл:

Anonymous 8/26/2009 9:16 PM  

sonirholtoi yumaa. bayar bayasgalantai naizuud, horshwdtei baih geed uzehees kkk. amidralaas ihiig husehgui baihiig az jargaltai gej uzeed bn u

Админ 9/03/2009 11:55 AM  

Тийм байха. :-) Мэдээж хүний хүсэл хязгааргүй. Тэгэхлээр хязгааргүй зүйлийн араас яваад байвал яаж сэтгэл хангалуун баяртай байх билээ.

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.