Санхүү, эдийн засгийн хямрал: Монгол Улс

2009 оны эхний улирлын тайлан
Энэхүү тайлан нь хямрал, МУ-ын эдийн засаг, түүнийг тойрсон асуудлыг олон нийтэд цэгцтэй байдлаар тайлбарлаж, хоорондын уялдаа холбоог харуулахын зэрэгцээ байж болох бодлогын шийдлийг олоход туслах сайн тайлан болсон байна. Тайланг МУИС-ийн эдийн засгийн сургуулийн эдийн засгийн онолын тэнхимийн судалгааны баг бэлтгэн гаргаж өнгөрсөн 7 хоногт Нээлттэй нийгэм форум дээр дээр тайлангийн хэлэлцүүлэг хийсэн.


Тайланд дурьдсан анхаарал татсан зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

  • 2008 онд 8.9 хувийн өсөлттэй байсан манай улсын эдийн засгийн өсөлт эрс саарч 2009 онд дөнгөж 2.7 хувиар өсөх урьдчилсан төлөв байна. Ийнхүү чөлөөт зах зээлд суурилсан эдийн засагт шилжсэнээс хойш Монгол орон анх удаагаа эдийн засгийн хямралыг “импортлосон” байна. ОУВС-аас 2009 оны 3-р сард хийсэн судалгаагаар дэлхийн санхүүгийн хамралын гол нөлөө нь ихэнх орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд экспортлож буй барааны эрэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадаас гуйвуулж буй мөнгөний хэмжээ буурснаар илэрч байна гэж дүгнэсэн.
  • Улс орны эдийн засгийн бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, эдийн засгийн нээлттэй байдал, макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд зэргээс шалтгаалан хямралын үзүүлэх нөлөө нь улс орон бүрт харилцан адилгүй байна.
  • Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, шинэ бодлого тодорхойлох замаар энэхүү нэмэгдсэн өртөг бага үйлдвэрлэдэг салбараас хараат байдлыг багасгаж, аль болох нэмэгдсэн өртөг их шингэсэн хөдөлмөрийн бүтээмж өндөртэй үйлдвэрлэлийн салбаруудыг бий болгох нь чухал байна.
  • Хувийн секторын хөрөнгө оруулалт гол төлөв банкны зээлээр санхүүждэг манай нөхцөлд дэлхийн санхүүгийн хямрал хөрөнгийн зах зээлээр дамжин шууд нөлөө үзүүлэх нь бага юм. ТОР 20 индекс 2008 оны 3-р сард 13074-д хүрсэн нь сүүлийн жил хагас орчимд байсан хамгийн өндөр үзүүлэлт байсан бол түүнээс хойш тасралтгүй буурсаар 2009 оны 2-р сард 4607 болсон нь хамгийн доогуур үзүүлэлт болоод байна.
  • Манай орны уламжлалт экспортын салбар болох ноолууран эдлэл, аялал жуулчлал зэрэг салбар хямралд өртөх магадлал өндөртэй тул ирэх 1-2 жилдээ сөрөг нөлөө нь улам нэмэгдэх магадлал байна.
  • Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын МУ-ын эдийн засагт үзүүлэх нэг чухал суваг бол хөрөнгө оруулалтын асуудал юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт багасах, гадаадын арилжааны зээл хомсдох, хүү нь өндөр болох, зээлийн бусад нөхцөл нь чангарах зэргээр илрэх болно. 2009 онд ГШХО 317 сая ам.доллар болтлоо буюу 50 гаруй хувиар буурна гэж Дэлхийн банкнаас таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээр аливаа хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр хомс болсонтой холбоотой хөрөнгө оруулагч нарын эдийн засгийн хэлэлцээр хийх эрх мэдэл /bargaining power/ ихэсч, ашигтай байх нөхцөл тэдэнд бүрдээд байна.
  • МУ-ын ЗГ 1.2 тэрбум долларын бонд гарган олон улсын зах зээл дээр борлуулах шийдвэр гаргаад түүнтэй холбоотой судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Бондын нийт хэмжээ нь ДНБ-ий 23 орчим хувьтай тэнцүү байгаа нь нилээд өндөр үзүүлэлт юм. ОУВС-гийн үнэлгээгээр энэхүү бонд/зээл нь жилийн 18% буюу ихээхэн өндөр хүүтэй олдох учир МУ-ын хувьд бонд гаргах шийдвэр гаргахдаа улсын төсөв хүүний өндөр зардлын ачааллыг дааж чадах эсэхийг зайлшгүй бодолцох ёстой.
  • Манай улсын хувьд гадаад ажиллагсадын гуйвуулга 2008 онд ДНБ-ий 1.7 хувьтай тэнцүү байгаа нь гуйвуулга нь валютын нөөцөд харьцангуй бага үүрэгтэй байсаныг харуулж байна. Гуйвуулгын цэвэр хэмжээ буюу гадаадаас хүлээж авсан ба гадаад руу шилжүүлсэн гуйвуулгын зөрүү нь 2004 оноос хойш буурах хандлагатай байгааг тэмдэглэх хэрэгтэй. 2004 онд цэвэр гуйвуулга 146 сая доллар байсан бол 2007 онд энэ хэмжээ 84 сая болтлоо буурсан байна. Барилгын салбарт ажиллаж буй гадаадын ажилчилд үүнд шууд нөлөөлсөн.
  • 2005 оноос хойш мөнгөний нийлүүлэлт жилийн 40 орчим хувийн дундаж өсөлттэйгээр огцом өссөн нь эдийн засгийн мөчлөгийг дагасан мөнгөний бодлогын нэг тод илрэл бөгөөд үнийн хөөрөгдлийн жинхэнэ учир шалтгаан гэж ойлгож болно. 2008 он бол сүүлийн 10 жилд байгаагүй үнийн өндөр өсөлттэй жил байлаа. Инфляцын түвшин жилийн дундуур 36 хувь хүрсэн.
  • Аж үйлдвэриийн салбарын бүтээгдэхүүн болруулалт 2009 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурснаас гадна зах зээлд борлогдоогүй үлдсэн гол нэр төрлийн бүтээгдэхүүний төрөл болон тоо хэмжээ өмнөх улирал, сараас өссөн байгаа нь үйлдвэрлэл цаашид ч буурах дохиог өгөөд байна.
  • 2009 оны эхний улиралд төмөр зам болон агаараар тээвэрлэсэн зорчигчдын тоо 2008 оны мөн үеийнхээс 28.4 болон 33 хувиар тус тус буурсан ба тээвэрлэсэн ачааны хувьд мөн 17 /төмөр зам/, 43 / агаар/ хувийн бууралт гарсан байна.
  • Саяхан болж өнгөрсөн барилгын салбарын их хурлаас тус салбарыг уналтаас гаргахад нэн даруй 200 тэрбум төгрөгийн санхүүжилт, харин үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахад 480 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэж мэдэгдсэн байна.
  • Дотоодын хүчин зүйлээр өдөөгдсөн орон сууцны үнийн хөөрөгдөл туйлдаа хүрч задарсан нь барилгын салбарт олгосон зээлийн багцад сөргөөр нөлөөлсөн гэж Дэлхийн банкнаас 2009 оны 2-р сард гаргасан манай улсын улирлын эдийн засгийн тоймд онцолсон байна.
  • 2004 оноос 2008 оны хооронд ЗГ-ийн нийт зарлага 0.7 их наядаас 3.4 дахин өсч 2.4 их наяд төгрөг болсон. Засгийн газрын нийт зарлага 2004 онд ДНБ-ний 35 хувьтай тэнцүү байсан бол 2008 оны эцсийн байдлаар 40 хувь хүрэхээр хүлээгдэж байгаа нь эдийн засаг дахь ЗГ-ын оролцоо их байгааг харуулж байна. ЗГ-ын зарлага сүүлийн 4 жилийн дотор ДНБ-ийн өсөлтөөс 3 дахин их өссөн байна.
  • 2009 оны эхний 3 сарын байдлаар төсөв 107 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
  • 2005 оноос 2007 онуудад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бодит эдийн засгийн өсөлтөөс ойролцоогоор 5 дахин илүү өсч байсан нь үнийн өсөлтөд нөлөөлсөн.
  • Одоогийн байдлаар ОУВС Монгол Улсад 229.2 сая ам.долларын зээл өгөх шийдвэр гаргасан ба энэхүү зээл нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Үүний хариуд Монгол Банк бодлогын хүүгээ өсгөж нийт эрэлтийг хязгаарлах бодлого баримтлаж байгаагаа зарлалаа.
  • “ХЯМРАЛ” Монгол Улсад хожуу ирсэн шигээ хожуу арилна. /бусад оронтой харьцуулахад/
  • Дүгнээд хэлэхэд Монгол Улсад бодлого /Нийтлэгч зүгээс: сэтгэлгээ бас сэтгэл гэж нэмэв/-ын хямрал нүүрлэсэн нь энэхүү тайланг уншаад таньд ойлгогдоно.
Тавиад хуудастай энэхүү тайлантай бүрэн эхээр танилцах бол энд дарж татаж авна уу.

3 Сэтгэгдэл:

Anonymous 5/27/2009 1:30 PM  

Neeree setgel gargaj ajil hiihgui baigaad bolood l bid neg bairandaa haymraad bga yum.

Зочин 5/27/2009 3:01 PM  

Яг тийм. Анх удаа орж ирж үзлээ. Сэтгэл ханамжын талаар бичсэн нийтлэл их таалагдлаа

Anonymous 12/02/2022 6:20 AM  

If you need assistance deciding on which 3D printer is one of the best, contact we might help high precision machining walk you thru the hundreds of options out there at MatterHackers. The goal is to enable the printing of enormous, advanced shaped structures, on any floor, utilizing a swarm of drones, every depositing whatever materials is required. It’s a bit like a swarm of wasps building a nest, into whatever little nook they come across, but on the wing. Bavarian producer Sandhelden has created four 3D-printed trophies created from regionally sourced quartz sand from Bavaria, Germany, for a drawing competitors by design and structure collective Archisource. No matter your measurement, quantity or complexity of half needed, GoEngineer might help you! Take benefit of our 3D Printing and Part Design Services to help your group produce one of the best parts and prototypes out there available on the market.

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.