Сэтгэл ханамж

Fortune сэтгүүлээс Америк улсын хэмжээнд 2007 онд ажиллаж, хөдөлмөрлөхөд таатай байх 100 шилдэг компаний жагсаалтыг гаргасан байна.

№1-ээр Google тодорсон байна.

Юу үүнийг ийм гайхалтай болгоод байна вэ?
№1 маань Silicon Valley-д дараах стандартуудыг тогтоосон байна. Үүнд: үнэгүй хоол, халуун рашаан, үнэ төлбөргүй эмчийн үзлэг. Инженерүүддээ ажлын цагын 20 хувьд компанид хамааралгүй төсөл дээр ажиллах боломж олгодог. Google өдөрт 1300 CV хүлээж авдаг гэхэд гайхаад байх зүйлгүй гэж ирээд бичсэн байна. Илүү ихийг эндээс.

Шилдэг зуун компаний ажилчид цалингаас гадна дараах 4 зүйлээс ашиг тус хүртэж, сэтгэл ханамжтай ажилладаг нь судалгаагаар харагдсан байна.

  1. Health care /Эрүүл мэнд/ Шилдэг 100 ийн 16 нь эрүүл мэндийн даатгалын төлбөрийг 100 хувь төлсөн байна.
  2. Child care /Хүүхэд асралт/ Шилдгүүдийн 1/3 нь өөрөөр хэлбэл 32 компани ажилчиддаа оршин суугаа газарт нь хүүхдийг нь асарч, хамгаалах цэцэрлэгийг санал болгодог байна.
  3. Work-life balance /Ажил амьдралын тэнцвэр/ Хамгийн шилдэг 10 компанийн ажилчид нь хувийн амьдрал болон ажлын тэнцвэртэй байдлаас урамшил мэдэрч эрч хүчтэй ажилладаг байна.
  4. Telecommuting /Ажил хэргээ сүлжээгээр гэрээсээ явуулах/ 82 шилдэг компани ажилчиддаа хамгийн багадаа ажлын цагын 20 хувьд ажил хэргээ сүлжээгээр гэрээсээ явуулахыг зөвшөөрдөг байна.

Санаа
Сүүлийн үед ихэнх компанийн захирлууд чадварлаг хүн олох, зөв удирдлагаар хангаж хамтран ажиллах, улмаар тогтоон барих нь ямар хүнд байгаа тухайгаа их ярих болсон. Тэдэнд хандаж хэлэхэд өрсөлдөхүйц цалин болон машин, байр өгөх болон хувь эзэмшүүлэхээс гадна дээрх зүйлээс хэрэгжүүлбэл таньд болон таний бизнест үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Тэр гэрээсээ ажиллах нь одоохондоо таньд хүнд санагдаж байж магадгүй гэхдээ хэсэгхэн цаг хугацааны дараа хэрэгжинэ. Учир нь оффист суусан хугацаа биш ажлын үр дүнгээр гүйцэтгэл дүгнэх хандлага манайд эд өрнөж байгаа. Жишээлбэл тоомоохон компани, группийн хувьд ажилчдынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах нь өндөр ач холбогдолтой байж болно. Залуу хүмүүсийн хувьд боломжийн цэцэрлэгт хүүхдээ өгөх, санаа зовохгүй байна гэдэг үнэхээр том асуудал байдаг. Өөрийн гэсэн удирдах арга барил, хэв маягыг өөр хэнч биш зөвхөн та л бүтээж чадна.

4 Сэтгэгдэл:

ifyoumongol 7/23/2009 10:51 AM  

Сайхан нийтлэл оруулжээ. Мөн хүний нөөцийн мэдлэг, чадварын тал дээр сулхан анхаарал тавьдаг байсан Монгол компаниуд маань сүүлийн жилүүдэд нийлэн анхаардаг болсон баяртай байгаа. Амжилт залуусаа.

Anonymous 2/25/2010 4:57 PM  

Saihan zuil bichsen bn. Ter ajliin guitsetgel deer helsen chin yag unen. Odorjin pc ard suugaad l baidag buteemj gardaggui nohduud ikh bga shu

Zochin 4/11/2010 6:20 PM  

Manai zahirluud chin mongoo l bodno sh de

tsengel korea 11/10/2010 11:29 PM  

yg huniig bariad baih bish ajiliin ur buteeliig harah n chuhal odoo chin humuus hylbar argaar amidarah buhii l arga bolomjuudiig haidag bolson tsag

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.