Мөнгөн тэтгэмж


Хүүхдэд зориулсан хувийн санхүүгийн талаархи зөвлөгөө
Ихэнх хүүхэд мөнгөн тэтгэмж хүлээж авсанаар амьдралдаа анхны удаа мөнгөний үнэ цэнийг ойлгож эхэлдэг. Энэхүү зөвлөгөөний зорилго бол хүүхдийн гаргасан санхүүгийн алдаа өртөг бага дагуулдаг байх тэр үе, насанд нь хүүхдийг сургах тэдэнд мөнгөтэй хэрхэн харьцах талаар туршлага олгох явдал юм.
Эцэг эхийн зүгээс хүүхдийнхээ хэрэгцээнд зориулан өгч буй мөнгөний хэмжээ гэр бүл бүрт харилцан ялгаатай байдаг. Анхаарвал зохих өөр нэг чухал үзүүлэлт бол мөнгөө зарцуулах хугацаа юм. Зарим хүүхэд 7 хоногын мөнгө авч байхад зарим нь сар зарцуулах мөнгөө авч байх жишээтэй. Ямартай ч эцэг эхчүүд хүүхэд чухам юунд мөнгөө зарцуулахаар тооцоолж байгааг тодорхой мэдэж байх ёстой.

Жаахан хүүхдүүд мөнгөн тэтгэмж авсан тэр даруйдаа бүгдийг нь зарцуулах тохиолдол эхэн үедээ элбэг байдаг. Энэ тохиолдолд мөнгө зарцуулалт нь төсвийн хүрээнд хийгдэх ёстойг тэдэнд хүнд аргаар сургах хэрэгтэй болдог. Дараагийн тэтгэмж хүртэл илүү мөнгө өгөхгүй байх нь үр дүнгээ өгдөг.

Бидний зорилго бол төсөв нь зарцуулалт болон арвилан хэмнэлт гэсэн 2 сонголтоос хамаарч байдагийг өсвөр насныханд ойлгуулах явдал юм. Магадгүй өсвөр насныхан хувцас, электрон хэрэгсэл гэх мэт томоохон зардлуудад зориулж мөнгө хадгалах ёстойг аль хэдий нь ухаарсан байдаг.

Мөнгөн тэтгэмжийн талаар сэтгэгдэлээ илэрхийлсэн ихэнх хүмүүс “Гэр орныхоо ажил хийсний төлөө хүүхдэд төлбөр төлөх нь тийм ч сайн санаа биш” гэж үздэг. Учир нь эдгээр ажлууд нь гэр бүлийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг байдаг.

Хэдий тийм боловч гэр бүлдээ хийсэн нэмэлт ажилд нь зориулж хүүхэддээ төлбөр төлөх явдал нь эерэг үр дүн өгч бас болдог. Магадгүй энэ нь таний хүүхдэд бизнес хэрхэн явагддаг тухай урьдчилан ойлгох боломж олгодог.

Тэтгэмж нь хүүхдэд мөнгөтэй харьцахдаа гаргаж болох 3 шийдвэрийн талаар туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Тэд мөнгөө бэлэг болон ямар нэгэн ашиг тустай зүйл эсвэл үүнтэй ижил төстэй зүйлд зарцуулж болно. Хүссэн зүйлээ худалдаж авч болно. Эсвэл тэд мөнгөө хадгалах боломжтой.

Хадгаламж нь өндөр үнэ цэнэ дагуулсан зорилт нь хүнээс ямар их тэсвэр тэвчээр болон золиос шаарддагийг хүүхдэд маш сайн ойлгуулж чаддаг. Таний хүүхэд зардлаа хэмнэх хэрэгтэй мөн ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй болно гэсэн үг. Ингээд л таний хүүхэд хувийн санхүүгээ удирдан явуулах тал дээр алхам алхамаар төлөвшиж эхлэнэ.
Жич:
Эцэг эхчүүд болон та бид дахин нэг анхааралдаа авцан байхад илүүдэхгүй зүйл шиг санагдаад нийтлэв :-).

0 Сэтгэгдэл:

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.