Уналтын үе дэх удирдлага

Британийн Менежментийн Зөвлөгчдийн Холбооны /МСА/ дарга хямралыг даван гарах (занганаас зайлсхийх) тус группээс гаргасан зааварчилгааг хуваалцаж байна.
Бидний дүн шинжилгээ нь удирдах ажилтан болон дээд түвшний менежерүүдэд зориулагдсан.

1. Манлайлал үзүүлэх
Хямралыг хэрхэн хүлээн авахаа ихэнх менежерүүд мэдэхгүй байна. Менежерүүдийн 70 гаруй хувь нь үүнд хэрхэн хариу үйлдэл хийхээ мэдэхгүй байгааг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Pentacle-ийн жилийн эхээр хийсэн нэгэн судалгаа харуулсан. Иймээс удирдагч өмнөхөөс илүү хүчирхэг, асуудалд илүү төвлөрч, уул суурьтай хандах хэрэгтэй болж байна. Тодорхойгүй байдал, үймээн самуун нэмэгдэх тусам байгууллагын хувьд үүнд огцом, түргэнээр хариу үйлдэл хийхгүй байх нь хамгаас чухал. Ялгаварлал, асуудлын мөн чанарыг нарийн авч үзэлгүй зардлыг багасгах нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг сүйтгэх боломжтой. Хүлээж байсан борлуулалтын өсөлт бодитоор биелэхгүй байгаа үед тоо ширхэгийг нэмэгдүүлэхийн тулд үнийг бууруулах нь байгууллагыг өмнөхөөс ч муу нөхцөлд аваачдаг.

2. Төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хий
Байгууллага урьдчилан мэдээлэх, төлөвлөх чадвараа сайжруулах ёстой. Олон эдийн засагч болон стратегийн сэтгэгчдийн хямралын үед "ИЙМ БАЙСАН" гэсэн өмнөх үеийн үзэл баримтлалд хэт найдаж, хүлээлт үүсгэхгүй байх.

3. Стратегээ эргэн харах
Эдийн засгийн сохролын хэм хэмжээ байсаар ирсэн: Бизнесүүд одоогоор тэдэнд нөлөөлж буй илүү өргөн, ач холбогдол бүхий эдийн засгийн орчингоос илүүтэйгээр үйл ажиллагаа, хүний нөөцийн асуудлууд болон ойрын хугацааны санхүүгийн хэмжигдэхүүнүүд дээр хэт төвлөрөх хандлагатай байсан.
Байгууллага нь илүү эдийн засгийн талаар ойлголттой болох, ирээдүйн боломж, хүч ихээр сорох ажлыг урьдаас таамаглах, хянамгай төлөвлөлт болон урьдчилсан мэдээг хэрэглэж сурах хэрэгтэй. (тэдэнд хялбарханаар хариу үзүүлэхээс илүүтэйгээр) Энэхүү хандлага нь таныг хямралын үед амьд үлдээх төдийгүй, амжилт олох тэр стратегид хүргэнэ.

4. Төвлөрөх
Хямралын илэрхий баримт (факт) бол ямар нэг шинэ зүйл хийх хүсэл үгүй болох явагдаж байгаа үйл ажиллагааг зогсоох шаардлага гардаг. Байгууллага нь аль функц, санаачлага дээр төвлөрөх ёстой, алийг нь гадны эх үүсвэрээр гүйцэтгүүлэх (outsourcing) эсвэл бүр бүхлээр нь зогсоохоо шийдвэрлэх ёстой.

5. Боломжыг шүүрэх
Хэрэв байгууллага хямралын үед тоглолт хийхээр төлөвлөж байгаа бол ашигтай, ач холбогдолтой боломжууд гарч ирдэг. (Буурсан үнэтэй хөрөнгө, бизнес) Мөн чадварлаг хүмүүсийг боломжийн цалингаар хөлслөх боломж бий болдог.

6. Хэрэглэгчийг сайтар ажиглах
Уналтын үед өөрчлөгддөггүй нэг зүйл бол хэрэглэгчийн хүлээлт байдаг. Дэлгүүрт бага дүнтэй худалдан авалт хийдэг хэн ч хямарлын үед кассан дээр оочирлож зогсохыг хүсдэггүй. Хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг барьж байх, улмаар хөгжүүлэх нь шийдвэрлэх үүрэгтэй байх болно. Байгууллага агшиж буй зах зээль дэх хувь оролцоогоо нэмэгдүүлэх гэж байлдахаас илүү одоо байгаа хэрэглэгчээ хадгалах, тэдгээрт анхаарал тавьж, төвлөрөх нь илүү үр дүнтэй.

7. Бүтээмжээ сайжруулах
Зардлыг ялгаварлалгүйгээр багасгах нь богино хугацаанд ашиг авчрах ч байгууллагын ирээдүйд өрсөлдөх чадварт хор хөнөөл үзүүлэх боломжтой. Байгууллагууд хэвийн үед ихэнхдээ технологид хөрөнгө оруулалт хийдэг, учир нь MCA-ийн хийж буй судалгаа нь хүмүүсийн ааш, аягийг өөрчлөснөөс бий болсон их хэмжээний ашиг, тус байгааг үзүүлсэн байдаг.

8. Нийлүүлэгчийг сайн ажиглах
1990 оны эхэнд байснаас илүү комплекс болсон нийлүүлэлтийн сүлжээнээс нийлүүлэгчид хамааралтай байдаг учраас байгууллага өөрсдийнхөө нийлүүлэгчийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Үнээ бууруул гэж нийлүүлэгчээ шахах нь чанар, эцсийн дүндээ борлуулалт болон хэрэглэгчээ тогтоон барих дээр сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Шилдэг хандлагын нэг нь уналтыг боломж хэмээн харж, нийлүүлэгчтэйгээ хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах замаар зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх явдал юм.

9. Ажилчдаа анхааралтай ажиглах
Уналтын үе дэх томоохон эрсдлүүдийн нэг бол бүхэл бүтэн чиг үүрэг (функц), албад ажилгүй болох явдал юм. (чадварлаг хүмүүсээ алдах эсвэл удаан хугацааны туршид хөдөлмөрийн зах руу илгээсэн мессеж-д анхаарал бага хандуулах) Хэн манайхаас явах ёстой гэдэг асуудал дээр төвлөрөхөөс илүү байгууллагад хэн хэрэгтэй, хэнийг хадгалж үлдэх ёстой дээрээ илүү анхаарсан нь дээр байдаг.

10. Засгийн газар бүгдийг шийднэ гэж бүү найд
Хэвийн байдалдаа орох түлхүүүр нь “Сайн менежмент” юм.
Дүгнээд хэлэхэд: Бизнесийн салбар дахь мянга мянган лидерүүдийн өөрсдөөсөө асууж буй тэрхүү асуултад дээрх 10 зарчим хариулт өгөхөд туслах болно.

1 Сэтгэгдэл:

Bayar 4/11/2010 5:40 PM  

Saihan medee beldej tavisan bn. Hed heden sanaa avlaa.

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.