Илтгэл дээр гаргадаг 10 муу зуршил /1-р хэсэг/

Та илтгэгч гэвэл хамгийн хөнөөлт дайсан чинь та өөрөө байж болдог.

# 1: Тэмдэглэл унших
Чадварлаг илтгэгч тэмдэглэл, гар бичмэл болон PowerPoint-ын слайд харж ярьдаггүй. Хааяа нэг тэмдэглэлрүүгээ анхаарал хандуулах нь зөвшөөрөгддөгч, урьдаас бэлдсэн зүйл шууд уншиж, ярих нь байж болошгүй алдаа. Энэ үйлдэл нь сонсогчтой тогтоож байгаа харилцан ойлголцол, хамтын итгэлцлэлийг навс унгадаг.
Оронд нь хийх зүйл
Материалаа бүрэн гүйцэд ойлгож өөрийн болгох, ярих зүйлдээ төгс эзэмдэгдэх хүртэл урьдчилан сайтар давтаж, дахин дахин өөрийгөө шалга.
# 2: Харцаар харилцахаас зайлсхийх
Харцаар харилцах явдал нь итгэл үнэмшил, найдвартай байдал, харилцан ойлголцлолыг бий болгоход шийдвэрлэх үүрэгтэйг чадварлаг илтгэгч ойлгодог. Олон бизнесменүүд бүх зүйл /хана, ширээ, компьютер, сонсогч/-рүү харж ярьдаг муу зуршилтай байдаг, харин сонсогчруу харж ярьдаг нь цөөхөн байдаг.
Оронд нь хийх зүйл
Хамгийн багадаа хугацааны 90 хувьд сонсогчтойгоо нүдээр харилцаа тогтоох хэрэгтэй. Хааяа өөрийн тэмдэглэл болон слайдруугаа хальт харах нь зүйтэй боловч цааш хаашаа явахаа хэдхэн хормын дотор тодорхойлох хэрэгтэй. Та өөрийн сонсогчийн төлөө ярьдаг. Слайдтай биш сонсогчтойгоо ярилц.
# 3: Тохиромжгүй хувцаслах

Чадварлаг илтгэгч нар нь чухал харагддаг. Та хэзээ нэгэн цагт Donald Trump-ийг дээд зэргийн костюм, зангианаас өөр ямар нэгэн хувцас өмсөж байхыг харсан уу? Тэрээр бүр гольфийн талбай дээр ч саятан, за бүр тэрбумтан шиг харагддаг. Ихэнх бизнесийн удирдагч нар байгаа байр суурьнаасаа доош орсон хувцаслалт үзүүлэх хандлагатай байдаг. Тэд хямдхан костюм, элэгдсэн гутал, таарамжгүй хувцас өмөсдөг.
Оронд нь хийх зүйл Таны хувьд санал, зөвлөгөө нь үнэ цэнэтэй, итгэл төрүүлэхүйц байх тийм хувцасны дэлгүүр, худалдагчийг хайж ол. Өөрт үргэлж зохимжтой байхаар гэхдээ дурын нэгнээс жаахан дээгүүр хувцасла.
# 4: Сандрах, чичрэх, илүү хөдөлгөөн хийх

Чадварлаг илтгэгч нь өөрт үүсэх сандрал, илүү дохио зангаа, муу зуршлыг алхам тутам багасгаж, түүнээс зайлсхийж чаддаг. Гараа үрэх, чичрэх, хойш урагш найгах зэрэг үйлдэл нь сандарсан, тогтворгүй байгааг илэрхийлдэг. Эдгээр зуршил нь илтгэгчийн өөртөө итгэх итгэлийг бууруулдаг.
Оронд нь хийх зүйл
Шийдэл бол тун энгийн. Бүү гараа үр, найга, ганха. Таны илтгэлийн видео бичлэг болон давтан, сургуулилт таньд алдааг чинь хэлж өгөх болно.
# 5: Дутуу буюу ханаглтгүй бэлтгэл хийх

Чадварлаг илтгэгч бүр илтгэл нэг бүрээ чухал гэж үздэг бөгөөд хангалттай бэлтгэл хийдэг. Чанга дуугаар ярьж хангалттай бэлтгэл хийгээгүйн үр дүн нь муу илтгэл байдаг.
Оронд нь хийх зүйл
Жишээлбэл: John Chambers / Cisco CEO / -ын дохиог ашигла. Тэрээр илтэгэлийнхээ бүрэлдэхүүн нэг бүрийг давтахад цаг зарцуулдаг. Ингэхдээ хэзээ, хаагуур сонсогчдынхоо дундуур явахаа слайдынхаа урсгалтай зохицуулж бэлддэг байна. Үргэлжлэл 2-р хэсэг.

0 Сэтгэгдэл:

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.